“Буйд нутаг” эмгэнэлт жүжиг үзэгчдийн хүртээл болж эхэллээ

Хятадын  нэрт зохиолч Цао Юйгийн “Буйд нутаг” эмгэнэлт драмын жүжиг энэ сарын 18-нд буюу Бурхан багшийн их дүйчэн өдөр Соёлын төв өргөөнд нээлтээ хийлээ. Цао Юй Хятад улсдаа жүжгийн болон богино өгүүллээрээ маш алдартай. Түүнийг Дорнын Шекспир хэмээн нэрлэх нь ч буй.  Цао Юй зохиолчийн  “Наран ургахуй”, “Аянгын бороо” жүжгийг манай уран бүтээлчид тайзнаа амилуулж байсан бол “Шинэ Үе” продакшн энэ удаад “Буйд нутаг” –аар “бэлэг” барилаа.

“Буйд нутаг” эмгэнэлт драмын жүжгийн ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт Н.Наранбаатар ажиллаж, жүжгийн гол дүрд Төрийн шагналт МУГЖ Ц.Төмөрбаатар, Ардын жүжигчин С.Сарантуяа, МУСТА Д.Оюунтуул,Х.Бат-Ундрал,жүжигчин Б.Баяржавхлан нар тоглосон байна. “Буйд нутаг” жүжгийн продюсероор гавьяат жүжигчин Н.Ариунболд буюу Бооёо ажиллаж мөн туслах дүрийг бүтээжээ.

Тоглолт 2019 оны 5-р сарын 18-с эхлэн өдөр бүр 20:00 цагаас тоглоно.Тоглолтын тасалбар Соёлын төв өргөөний билетийн кассаар борлуулагдаж байна.