Селена Гомез 68 настай жүжигчин Билл Мюррейтэй гэрлэхээ мэдэгдэв

Хүүхдэрхүү эгдүү хүргэм төрхтэй, дур булаам хоолойтой дуучин, жүжигчин  Селена Гомез саяхан “The Dead Don’t Die” кинонд тоглосон. Тэрбээр Францад болж буй 72 дахь удаагийн Каннын кино наадмын улаан хивсний ёслолд оролцохдоо тус кинонд хамтран тоглосон өдгөө 68 настай жүжигчин Билл Мюррейтэй ихэд дотно харагдаж байв.

Харин Каннын кино фестивалийн улаан хивсний ёслолын үеэр Билл Мюррей Селена Гомез хоёр бие биеийнхээ чихэнд шивнэж, агаараас үнсэлт илгээж, тэврэлдэж, харц шидэлцсэн тухай гаднын хэвлэлүүд онцолсон аж.

Харин 27 настай Селена улаан хивсний ёслол дээрх Биллтэй авхуулсан зургаа инстаграмдаа нийтлэн “Анх удаа Каннын кино наадамд оролцож байна. Маш сайхан байна. Би энэхүү гайхалтай киноны нэгэн хэсэг болж чадсандаа маш их баяртай байна. Өө нээрээ би Билл Мюррейтэй гэрлэх гэж байгаа” хэмээн хошигносон аж.