Хойд Солонгост гахайн мялзан өвчин гарчээ

БНСУ-ын Засгийн газраас Хойд Солонгост гахайн африк мялзан өвчин гарсан талаар мэдээллээ. Харин БНАСАУ-ын Засгийн газар, олон улсын байгууллагуудаас ямар ч албан мэдээлэл алга байна.

БНСУ-ын Ерөнхий сайд И Наг Ён “Хойд Солонгосоос энэ өвчин зэрлэг гахайгаар дамжин орж ирэх аюултай тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй байна. Хилийн бүс, Имчжинган голын хэсэгт онцгой анхаарах шаардлагатай” гэж мэдэгджээ.