СХД-ийн 158 дугаар цэцэрлэгийн өргөтгөл барих газрын асуудлыг шийдэв

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Хотын захирагч С.Амарсайхан нар СХД-ийн 24 дүгээр хорооны 158 дүгээр цэцэрлэгийн дэргэдэх гэр цэцэрлэгийн үйл ажиллагаатай өнөөдөр танилцлаа. Хотын Захирагч одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа гэр цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаад гэр цэцэрлэг барьсан газар, зэргэлдээх 2-3 айлын газрыг зохих журмын дагуу авч, өргөтгөл барих газрын асуудлыг нь шийдвэрлэхээр боллоо.

Дэлхийн зөн олон улсын байгууллагын санхжүүжилтээр 2014 онд баригдсан тус цэцэрлэг нь 150 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай аж. СХД-ийн 24 дүгээр хороонд өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн насны 1052 хүүхэд байгаа тул цэцэрлэгийн өргөтгөлийг нэмж барих шаардлага тулгарч байгааг тус цэцэрлэгийнхэн  Нийслэлийн Засаг даргад уламжилж шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс