ЭЕШ-ыг авах сургуулиудын тов гарчээ

Элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулах шалгалтын төвүүдийг эцэслэн тогтоожээ. Улаанбаатар хотод шалгалтын 10 төв ажиллах бол орон нутаг тус бүрт нэг төв ажиллана. Тодруулбал, Улаанбаатар хотод байгаа 10 төвд 2, 24, 28.45,48, 52.84 -р сургууль болон Монголын үндэсний их сургуульд зохион байгуулахаар төлөвлөжээ. Харин өмнөх оны төгсөгчид 5 болон 23-р сургуульд өгнө.

Мөн орон нутагт шалгалт авах сургуулиудын тов ч мөн адил гарсан байна. Тухайлбал, Архангай аймагт Хүмүүн цогцолбор сургуульд, Баян-Өлгий аймагт 3-р сургуульд, Баянхонгор аймагт Номгон цогцолбор сургуульд, Дархан -Уулд Оюуны ирээдүй, Дундговьд Эрдмийн далай цогцолбор сургуульд, Завханд МУИС-ийн харьяа Эдийн засгийн сургуульд, Орхон аймагт 4-р сургуульд, Хөвсгөл аймагт Ирээдүй 21-р зуун сургуульд. Багануур Гүнгалуутай цогцолбор сургуульд өгөх бол үлдсэн аймгуудад аймгийн төвийн 1-р сургуульд тус тус өгөх юм байна.