Жүжигчин Ч.Очгэрэл СТА цол тэмдгээр энгэрээ мялаажээ

 

“Уужим филм”, “F studio”-ийн бүтээл “Зуун жилийн эморол” уран сайхны киноны нээлт болоод удаагүй байна. Тус киноны гол дүр тоглосон жүжигчин, дуучин Ч. Очгэрэл Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаасан байна.

Ч.Очгэрэл МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг дипломатич мэргэжлээр төгссөн ч фото модель, дуучин, жүжигчин зэрэг олон талын авьяастай. Нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг гэрийн сайн эзэгтэй юм.