“Мулан” киноны трэйлэр цацагдлаа

Walt Disney кино компани “Мулан” хүүхэлдэйн бүтээлээ бүрэн хэмжээний уран сайхны кино болгон бүтээж байна.

2010 оны дундуур Walt Disney компани өөрийн дэлгэцнээ амжилт олсон хүүхэлдэйн кинонуудыг цувралаар бүрэн хэмжээний уран сайхны кино болгон хүргэх зорилт тавин ажиллах болсон юм.

Тэгвэл энэ удаад “Мулан” киног дэлгэцнээ амьдруулахаар болж, сүүлийн хэдэн жилийн туршид киноны зураг авалтад бэлтгэн, кино бүтээх үйл явцыг эхлүүлжээ.

Тэгвэл 2020 онд дэлгэцнээ гарч, нээлтээ хийхээр төлөвлөөд байгаа “Мулан” киноны найруулагчаар Ники Каро ажиллаж, Муланы дүрийг Хятадын жүжигчин Лю Ифэй бүтээхээр болжээ.