“Хүүхэд, өсвөр үеийнхэнд үзүүлэх сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

Өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, анхан шатны байгууллагын эмч нарт мэдлэг олгох зорилоготой “Хүүхэд, өсвөр үеийнхэнд үзүүлэх сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа. Сургалтанд Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Хүүхэд, сэтгэц наркологийн тасаг, Өрхийн эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын сургуулийн нийт 22 эмч, сувилагч хамрагдсан байна.

Монгол Улс дахь өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийн асуудал нь насан туршид нь нөлөө үзүүлдэг бодит хямрал юм. Сүүлийн 12 сарын хугацаанд Монгол Улсын 13-15 насны өсвөр үеийнхний 20 гаруй хувь нь наад зах нь нэг удаа амиа хорлох тухай бодож, есөн хувь нь завдсан” тухай мэргэжлийн хүмүүс онцолж байна. Харин манай аймгийн хэмжээнд өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйн байдлыг судлах зөвлөгөө өгөх “Сэтгэлийн анир” төсөл хэрэгжсэнээр 10 хүүхэд тутмын 4 нь сэтгэл гутралтай 10 хүүхэд тутмын 3 нь сэтгэл зүйн хувьд тогтворгүй хүнд нөхцөлд байгаа гэсэн судалгаа гаргасан байдаг иймд эрдэнэт хотод анх удаагаа энэхүү сургалтыг зохион байгуулж байгаа юм