ОРОН СУУЦНЫ ХОРООЛЛЫН ТОГЛООМЫН ТАЛБАЙН ХӨРС ХАЛДВАРГҮЙТЭЛ ХИЙГДЭЖ БАЙНА

Айл өрхүүдийн бие засах газар, бохир усны нүх зэрэг ариун цэврийн байгууламжийн хүрэлцээ, ашиглалт, хог хаягдлын зайлуулалт хангалтгүй зэргээс болж хөрс бохирдож, та бидний эрүүл мэндэд шууд нөлөөлж байдаг байна.  2018 онд Орхон аймагт хийгдсэн хөрсний бохирдлын судалгааны дүнгээр нийт дээжийн 90 хувь нь нянгийн бохирдолтой гарсан бөгөөд үүний 80 хувь нь их бохирдолтой гэсэн дүн гарчээ.  Хөрсний бохирдол нь халдварт өвчин дамжих нэг зам болдог бөгөөд гэдэсний халдварт өвчний мэдээгээр 2018 онд 296 тохиолдол бүртгэгдсэнээс цусан суулгын өвчлөл 50 хувийг эзэлж байна. Цусан суулга өвчин нь бохир гараар дамжин халдварлагддаг  хөрс бохирдолтойн улмаас бага насны хүүхдүүдийн гараар дамжин халдварлах эрсдэл үүсдэг байна.  Хөрсний бохирдлоос үүдэлтэй халдварт өвчнийг  бууруулах зорилгоор Эрүүл мэндийн газар, нийгмийн эрүүл мэндийн төвөөс холбогдох байгууллагуудтай хамтран  эхний ээлжинд орон сууцны 7 хорооллын хүүхдийн тоглоомын талбайн хөрсийг халдваргүйтгэх  ажлыг өнөөдрөөс эхлүүллээ