НЭГ АЙЛЫН ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨР ДУНДЖААР САРД 4800 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ

Эрчим хүчний салбар ус дулаан түгээх газрууд алдагдалтай ажиллаж байгаа байдлаа засаж залруулахын тулд иргэдэд өгч байгаа ус, цахилгаан, дулаааныхаа тарифыг нэмэгдүүлэх шаардлага байгааг хэлж ярьж 2019 онд цахилгааны үнийг 4 удаагийн нэмэлтээр нийт 24 төгрөгөөр усны үнийг 30 хувь , дулааны үнийг 10 хувиар нэмэгдүүлээд байна.

 Өнөөдрийн байдлаар айл өрхийн цахилгааны хэрэглээ 1квт тутамда 24 төгрөгөөр нэмэгдсэнээр дундажаар нэг өрхийн цахилгааны төлбөр 4800 төгрөгөөр нэмэгдсэн гэдгийг холбогдох газраас хэлж байна. ингэснээр  айл өрх усны хувьд 1м3 усыг 1078 төгрөгөөр дулааны үнийг м2 506 төгрөг байсныг 10 хувиар нэмэгдүүлж м2 556 төгрөг 60 мөнгөөр тооцуулан төлбөрөө төлж эхлээд байна.