“ХУРД” ХАМТЛАГИЙН “ХАЙРТАЙ” СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ АЯН МАНАЙ АЙМАГТ БОЛНО

“Хэрэв хөгжим хайрыг тэтгэдэг юм бол үүнийг л түгээе” гэсэн уриатай 25 жилийн түүхт “Хурд” хамтлаг “Хайртай” соён гэгээрүүлэх аяныг санаачлан эхлүүлсэн. Энэ аян манай аймагт энэ сарын 31 ирэх сарын нэгний өдрүүдэд үргэлжлэх юм. Монгол эрчүүдэд зөв хариуцлагатай амьдрал, жинхэнэ хайранд уриалахад тус аяны гол зорилго оршино. Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Соёл урлагийн үндэсний зөвлөлийн 2019-2020 онд хэрэгжүүлэх соён гэгээрүүлэх ажлын нэг нь уг арга хэмжээ ажээ.Хурд хамтлагийн аяны хүрээнд нийт 21 аймагт үнэ төлбөргүй тоглолт хийхээс гадна соён гэгээрлийн олон уулзалт, арга хэмжээг төлөвлөсөн юм