ЭНЭ ЖИЛ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 90 САЯ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТЭЭР ЦАГААН ТООСНЫ БҮСЭД АМЬДАРДАГ ИРГЭДЭД ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭ ХИЙНЭ

         2007 оноос эхлэн цагаан тоосны бүсэд амьдарч байгаа иргэдээс түүврийн аргаар сонгон эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд оруулж ирсэн. Энэ шинжилгээ хэдийгээр цагаан тоосны үр нөлөөгөөр тухайн бүсэд амьдардаг иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа эсэхэд хяналт тавих хэлбэр болов чиг энэ шинжилгээгээр эрдэнэт үйлдвэр өөрөө цагаан тоосныхоо хор хөнөөлийг нууж байна гэсэн иргэдийн хардлага их байсан юм. ийм учраас энэ жил 488 иргэнээс зүрх уушги амьсгалын замын өвчлөлтэй эсэхэд эрүүл мэндийн үзлэг зохион байгуулахаар болж санхүүжилтийг эрдэнэт үйлдвэрээс баталж өгсөн байна.

          Цагаан тоосны бүсэд амьдардаг голомт бүсийн нутаг дэвсгэрт говил баг, Баянцагаан багийн Вокзал Жаргалант сумын Улаантолгойн бүс нутаг ордог бөгөөд энэ бүсээс нийт 326 иргэн хамрагдах бол үзлэгт харьцуулах судалгаа хийх зорилгоор бусад багаас 163 иргэнийг хамруулах юм.