ХҮНСНИЙ НОГОО ТАРИАЛСАН НЭГ АЙЛ ДУНДЖААР 200МКВ ТАЛБАЙГААС 300 ОРЧИМ КГ НОГОО ХУРААЖ АВНА

Энэ жилийн хувьд өрхийн тариалалт дэд хөтөлбөрт хашаандаа 200м квадрат талбайд хүнсний ногоо тариалах боломжтой, тариалсан ногоогоо цаг тухайд нь услах, зааврын дагуу арчлах, боломжтой өмнө ногоо тарьж байсан туршлагатай зэрэг тодорхой шалгуур үзүүлэлтээр 800 өрхийг сонгон хамруулжээ. Нийт өрхөд 24 тонн төмс, Сонгино 1,6 тонн, Манжингийн үр 8кг, хүрэн манжин, лууван тус тус 12 килограмм хүнсний ногооны үр олгосон. Ингэснээр нэг айл дунджаар 200м квадрат талбайгаас 300 орчим кг төмс хүнсний ногоо хураан авч байна. Үүнийг мөнгөн дүнгээр тооцвол нэг өрхөд ойролцоогоор 38,000 төгрөгийн үр тарааж иргэд түүнийгээ 280-350 мянган төгрөг хүртэлх өсгөж байна гэсэн ажээ. Ийнхүү тус дэд хөтөлбөрт хамрагдсан айл өрх эхнээсээ ногоогоо хураан үр шимийг нь хүртэж эхэлжээ.