ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БУУСАН 15 АЙЛЫН ГАЗРЫГ АЛБАДАН ЧӨЛӨӨЛЖЭЭ

Манай аймгийн хувьд газар нутгийн хэмжээ бага, хүн амын нягтаршил ихтэй байдаг тул зарим иргэдийн хувьд зөвшөөрөлгүй газар дур зоргоороо хашаа шон хатгаж, гэр бүлийн хэрэгцээгээр олгох боломжгүй газрыг дур мэдэн ашиглах зэрэг зөрчлүүд гарсаар байна. Үүнтэй холбогдуулан Өнгөрсөн 7 хоногт Баян-Өндөр сумын засаг даргын А/286-р захирамжын дагуу ажлын хэсэг гарч, гэр бүлийн хэрэгцээнд олгох боломжгүй, зөвшөөрөлгүй газарт буусан айл өрхүүдийн газрыг албадан буулгалаа. Энэ удаад Дэнж, Эрдэнэ, Яргуйт, Говил багт газар албадан буулгах ажлыг зохион байгуулсан. Өнгөрсөн жилийн хувьд зөвшөөрөлгүй газар буусан 5 иргэний газрыг албадан чөлөөлөөд байсан бол энэ удаад зөвшөөрөлгүй дур мэдэн хашаа хороо хатгасан 15 айлын газрыг албадан буулгажээ.