ЖОЛООЧ ТА ХОТ ХООРОНД ЗОРЧИХДОО ГҮЙЦЭЖ ТҮРҮҮЛЭХ ҮЙЛДЭЛ БИТГИЙ ХИЙГЭЭРЭЙ

 Улсын хэмжээнд замын хөдөлгөөний ачаалал их байгаа учраас жолооч та хурдаа тохируулан, гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй байхыг, автомашины бүрэн бүтэн байдлыг хангаж замд гарахыг анхааруулж байна.

ЖОЛООЧ ТА ХОТ ХООРОНД ЗОРЧИХДОО ГҮЙЦЭЖ ТҮРҮҮЛЭХ ҮЙЛДЭЛ БИТГИЙ ХИЙГЭЭРЭЙ

 Зак: Нийт тээврийн хэрэгслээр зорчиж буй иргэдийн халууныг хэмжиж, маягт бөглүүлэн, мэдэгдэх хуудсыг тарааж байна. Ингэхдээ 22-ын товчоогоор нэвтрэн ороход мэдэгдэх хуудсаа хураалгах юм. Замын хөдөлгөөнд оролцохдоо бага насны хүүхдийн зориулалтын суудалд суулгаагүй зөрчил хамгийн их гарч байна. Тиймээс жолооч та хол ойрын замд явахдаа бага насны хүүхдийн зориулалтын суудалд суулгах, машины урд талын суудалд суулгахгүй байхыг Орхон аймгийн замын цагдаагийн тасгаас сэрэмжлүүлж байна.

Одоогоор  гурван замын постоор 1500 гаруй автомашин гарч, 200 гаруй автомашин орж иржээ.