АРХИ, СОГТУУРУУЛАХ УНДАА ЗАРАХГҮЙ БАЙХ ШИЙДВЭРИЙГ ЭНЭ САРЫН 30 ХҮРТЭЛ СУНГАЛАА

Онцгой комисс хуралдаж Орхон аймгийн хэмжээнд 18 цагаас хойш архи зарахгүй байх шийдвэрийг сунгаж энэ сарын 30 хүртэл хугацааг тогтоолоо. Энэхүү шийдвэрт  баар, караоке, саун фитнэсс клубын  үйл ажиллагааг мөн хамааралтай юм. Өмнө гаргасан бүр шийдвэрүүд мөн адил 30-ны өдрийг хүртэл хэвээр үлдээх юм.

 Онц байдал зарласан хугацаанд аймгийн ОК-д иргэд, ААН-үүдээс 170 гаруй сая төгрөг хандивласан бөгөөд БОЭТ-ийн халдвартын тасагт 17 сая төрөгийг  халдвартын тасгийн эмч ажиллагсадын  байрлах өрөөг тохижуулах, нэмэлтээр ажиллах нөхцөлийг хангаж засвар хийгдэх юм.

Иргэдээс цугларсан мөнгийг онц байдал зарласан хугацаанд хийх ажлуудыг нэн шаардлагатайг нь эрэмбэлэн, дэс дараалалтай хийхэд зарцуулна гэв.