ЭМЯ: ФРАНЦ ИРГЭНИЙ БИЕИЙН БАЙДАЛ МУУ БАЙНА

Коронавирусээр өвчилсөн 57 настай Франц улсын  иргэнийг Дорноговь аймгийн Улаанбадрах сумаас ХӨСҮТ-д өглөөний 09 цагийн үед ирж, одоогоор эмчилгээгээ хийлгэж эхлээд байна. Тухайн иргэний биеийн байлад тааруу байгаа бөгөөд  түүнтэй хамт  онгоцоор ирсэн иргэд болон  1, 2 дугаар зэргийг хавьталд орсон 100 гаруй хүнд хийсэн шинжилгээний хариу сөрөг гарсан байна.

 Нийт иргэд Франц улсын иргэнийг үг хэлээр доромжлон, сошиал орчинд зураг тавихгүй байхыг уриалж байгаа бөгөөд иргэд дор бүрнээ сэрэмжтэй байж олон нийтийн газраар явахгүй байх, амны хаалтаа 2 цаг тутамд сольж, гараа тогтмол ариутгаж, угааж байхыг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна.

Мөн хоол хүнсэндээ адуу мах, аарцыг тогтмол хэрэглэж дархлаагаа дэмжих хэрэгтэй. Цахим орчинд тархаж байгаа худал мэдээлэлд итгэж, цааш түгээж өөрсдийгөө бухимдал оруулахгүй байх хэрэгтэй юм. ЭМЯ болон хэвлэл мэдээллийн байгууллагаас явуулж байгаа баттай эх сурвалжаас үнэн бодит мэдээллийг аваарай.