ҮХРИЙН ЦУЛ БОЛОН ЯСТАЙ МАХНЫ ҮНЭ 1000-2000 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ

 ӨЧИГДРӨӨС ЭХЛЭН ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДИЙН АЧААЛАЛ  БАГАСАЖ ХЭВИЙН АЖИЛЛАЖ ЭХЛЭЭД БАЙНА. АЗДТГ-ААС  ИРГЭДИЙН ЗҮГЭЭС ГАРГАЖ БАЙГАА ГОМДЛЫН ХҮРЭЭНД  ЭНЭХҮҮ ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛСАН ЮМ. СУДАЛГААГААР БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ ИХЭЭР НЭМЭГДСЭН ЗҮЙЛ БАЙХГҮЙГ ТОГТООСОН БӨГӨӨД ИРГЭД ӨӨРСДӨӨ ИХ ХЭМЖЭЭГЭЭР ХҮНСЭЭ АВЧ БАЙГАА НЬ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ БОЛОН  НӨӨЦӨД СӨРГӨӨР НӨЛӨӨЛЖ БАЙГААГ АЛБАНЫХАН ОНЦОЛЛОО.

  ГОЛ НЭРИЙН ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНИЙГ 7 ХОНОГООР ХАРЬЦУУЛАН ГАРГАСАН БАЙНА. ГУРИЛ БУДААНЫ ҮНЭ ХЭВИЙН БАЙГАА БӨГӨӨД ҮХРИЙН ЯСТАЙ МАХ ЖИЖИГЛЭНГИЙН ҮНЭ 1000 ТӨГРӨГӨӨР ӨССӨН ҮЗҮҮЛЭЛТТЭЙ БАЙНА. ЦУЛ МАХ 2000 ТӨГРӨГӨӨР ӨСЖЭЭ. ХОНИНЫ МАХ ӨНГӨРСӨН 7 ХОНОГТОЙ ХАРЬЦУУЛАХАД ХЭВИЙН БАЙГАА БӨГӨӨД ЗАРИМ МАХНЫ ЛАНГУУН ДЭЭР 500 ТӨГРӨГӨӨР ҮНЭ БУУРСАН БАЙНА.  ЯМААНЫ МАХ ХЭВИЙН ЗАРАГДАЖ БАЙГАА БӨГӨӨД АДУУНЫ ЯСТАЙ БОЛОН ЦУЛ МАХ 500-1500 ТӨГРӨГӨӨР ӨССӨН БАЙНА.

 ХҮНСНИЙ НОГООНЫ ТУХАЙД:ХҮНСНИЙ НОГОО ЖИЖИГЛЭНГИЙН ҮНЭД ТОДОРХОЙ ХЭМЖЭЭГЭЭР НЭМЭГДЖЭЭ. ТУХАЙЛБАЛ ТӨМС, ЛУУВАН +250 төгрөг, МАНЖИН+1000 төгрөг, БАЙЦАА+700-1200 төгрөг, АМТАТ ЧИНЖҮҮ+500Т төгрөгөөр нэмэгдсэн.

 ХҮНСНИЙ ЗАХ, ТОМООХОН ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДИЙГ ХААХГҮЙ УЧРААС ИРГЭД ХҮНСЭЭ ИХ ХЭМЖЭЭГЭЭР НӨӨЦЛӨХ ШААРДЛАГАГҮЙ.