ХУЛГАЙН ЗАМААР ЗОРЧСОН ИРГЭДЭД ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭНЭ

 Хот сум хоорондын замын хөдөлгөөнийг хязгаарласан хугацаанд иргэд ОК болон Цагдаагийн газраас гаргасан шийдвэрийг үл хайхран хулгайн замаар явах зөрчлийн гарган өөрийгөө эрсдэлд оруулж байна.   Хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчиж баталгаагүй замаар зорчих зөрчил гаргасан иргэнийг илрүүлэн зөрчлийн тухайн хуулийн дагуу 100 мянган төгрөгөөр торголоо.
Зөрчлийн тухай хууль
5.13 дугаар зүйл.Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих.
1.Гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гамшгийн эрсдэлийн талаар олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ, мэдээлэл түгээсэн, эсхүл эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Нийт иргэдэд анхааруулахад “Та бидний төлөө цаг наргүй, цаг агаарын нөхцөл байдлыг үл харгалзан ажиллаж байгаа бүх алба хаагчдадаа талархаж, тавьсан шаардлагыг нь биелүүлж иргэний үүргээ биелүүлэхийг” аймгийн цагдаагийн газраас уриалж байна.