​’Хөвсгөл нуур’ зочид буудалд байрлаж байсан Польшийн хоёр иргэн халуурч, хамгаалалтад авлаа

 

ШУУРХАЙ МЭДЭЭ

Сүхбаатрын талбайн зүүн талд байрлах “Хөвсгөл нуур” зочид буудалд байрлаж байсан Польш улсын хоёр иргэн халуурах шинж тэмдэг илэрсэн тул эрүүл мэндийн байгууллагад ханджээ. Энэ дагуу одоо яаралтай түргэн тусламжийн эмч нар ирж үзлэг хийж байна. Түүнээс гадна цагдаа, онцгойгийн хамгаалалт гараад байна. “Хөвсгөл нуур” зочид буудлаас иргэдийг гаргахгүй, дотогш нэвтрүүлэхгүй байна.

Польш улсад нийт коронавирусийн 31 тохиолдолд бүртгэгдсэн бөгөөд гурван хүний биеийн байдал хүнд байгаа аж.