ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ СӨРӨГ ГАРСАН Ч ИРГЭД АНХААРЛАА СУЛРУУЛЖ БОЛОХГҮЙ

Боэт-ийн Халдвартын тасагт нэг, “Эрдэнэт” эмнэлэг сувиллын газарт 11 иргэнийг тусгаарлаад байсан бөгөөд корона вирусгүй гэсэн шинжилгээний хариу гарлаа. Тиймээс Халдвартын тасгаас сувилалруу шилжүүлэн ажиглалтын үргэлжлүүлэхээр болсон байна. Одоогоор гэрийн тусгаарлалтанд байгаа 71 иргэнийг өдөр бүр эрүүл мэндийн үзлэгийг хийж байна.

ИРГЭД АНХААРЛАА СУЛРУУЛЖ БОЛОХГҮЙ

 Хэдийгээр шинжилгээний хариу сөрөг гарсан ч иргэд анхаарлаа сулруулахгүй, амны хаалтаа тогтмол зүүж, гараа ариутгаж,  угааж байх хэрэгтэй юм. Олон нийтийн газраар явахгүй байх, үйлчилгээний байгууллагуудаар аль болох үйлчлүүлэхгүй байхыг анхааруулж байна.