ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРЭГТ ИХЭВЧЛЭН ЭМЭГТЭЙ ХҮМҮҮС ХОХИРОГЧ БОЛЖ БАЙНА

: “Эрдэнэт үйлдвэр”-т шагналын мөнгийг нь өгөөд ажилд оруулна, үйлдвэрийн фондны байрыг хувьчилж өгнө”- танд танил сонсогдож байна уу? Гэхдээ энэ бол залилан, мэхлэх гэмт хэргийн хохирогч болооч хэмээн өдөөн хатгаж байгаа нэг хэлбэр юм. Та бүү хуурт!!!

       ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРЭГТ ИХЭВЧЛЭН ЭМЭГТЭЙ ХҮМҮҮС ХОХИРОГЧ БОЛЖ БАЙНА

Орхон аймгийн цагдаагийн газарт өнгөрсөн оны байдлаар нийт 114 залилах  гэмт хэрэгт 68 иргэн холбогдож нийт 708,5 сая төгрөгийн хохирол учирсан байна. Сүүлийн жилүүдэд иргэдийг цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон итгэлцлийн харилцааг далимдуулан мөнгө зээлэх, өмлөгчийн эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авах зэрэг залилан мэхлэх гэмт хэрэг нэмэгдсээр байна.

Орхон аймгийн хувьд бусад орон нутгаас хүн амын суурьшил, үйлдвэрлэл, аж ахуй, эдийн засгийн боломжит байдлаас шалтгаалан Эрдэнэт үйлдвэрт ажилд оруулах, гадаадад ажиллах, суралцах хүсэлтэй иргэдийн виз гаргах нэрийдлээр залилан хийж байна. Мөн Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн фондны байр авч өгөх нэрийдлээр иргэдийг залилан мэхэлж ихээр хохирол учруулж байна.

Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газраас фондогд байгаа байранд оруулах нэрийдлээр иргэдийг залилах хэрэг гарч байгаа бөгөөд Эрдэнэт үйлдвэрт тодорхой албан тушаал хашдаггүй иргэд залилах гэмт хэрэгт холбогдож байна. Цагдаагийн байгууллагаас фондны байранд оруулна гэсэн заранд хууртахгүй байхыг анхааруулж байна.