Уурхайчдынхаа цалинг хадгалж, оновчтой санал гаргасан ажилтнуудаа урамшуулна

Улс орон даяар нөхцөл байдал амаргүй байгааг та бид мэдэж байна. Дэлхий дахинд нөхцөл байдал амаргүй байна. Энэ цар тахлын үед үйлдвэрлэлээ яаж явуулж, ажлын байраа хэрхэн хадгалж, эдийн засаг үйлдвэрлэлийнхээ хүрсэн түвшинг яаж хадгалж үлдэх вэ, тахлыг даган бий болж байгаа эдийн засаг, санхүүгийн хямралыг хамтын хүчээр яаж даван туулах вэ гэсэн олон асуудал байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь энэ амаргүй нөхцөлд яаж зохицон ажиллаж байгаа, цаашид авч хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар товч мэдээлэл хийлээ.

 2019 онд Эрдэнэт үйлдвэр түүхэндээ хамгийн их хүдэр олборлож, боловсрууллаа. Мөн түүхэндээ хамгийн их буюу 2.2 их наяд төгрөгийн орлоготой ажиллаж  улс, орон нутгийн төсөвт 960 гаруй тэрбум төгрөг төвлөрүүллээ

Өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйл ажиллагаа хэвийн жигд явагдаж байна. Цаашид ч энэ хэвээр ажиллана. Энэ бүхэнд уурхайчид төдийгүй Эрдэнэтчүүд маань эргэлзэхгүй байж болно. Өнгөрсөн 2019 онд хийсэн гол ажлын нэг нь геологи хайгуулын ажлыг эрчимжүүлсэн явдал байлаа. Сүүлийн 3 жилд буюу 2017-2019 онд 20 орчим сая ам.долларын геологи, хайгуулын ажил хийж, үр дүнд нь үйлдвэрийнхээ насжилтыг 20 жилээр уртасгаж чадсан. Нэг үгээр хэлвэл Эрдэнэт үйлдвэр 60 жил ажиллах боломж бүрдсэн гэж ойлгож болно. Жилээс жилд геологийн нөхцөл хүндэрч байна. Хүдэр дэх зэсийн агуулга жилээс жилд доошилж, уурхай гүнзгийрэх тусам уул геологийн нөхцөл хүндэрч, өртөг зарлыг нэмэгдүүлэх үндсэн хүчин зүйл болж байна. Уурхайчид, инженерүүдийн оюун ухаанаар энэ бүхнийг даван туулах ёстой. Үйлдвэрлэлийн болоод эдийн засгийнхаа хамгийн ашигтай хүрсэн түвшинг хадгалахын тулд үйлдвэрлэлээ өсгөх, хүдэр боловсруулалтаа нэмэгдүүлэх зүй ёсны шаардлага гарч байна. 2019 онд түүхэндээ хамгийн их хүдэр олборлож, олборлолтоо 37 сая тоннд хүргэн, мөн түүхэндээ хамгийн их буюу 32 сая хүдэр боловсрууллаа. Мөн өнгөрсөн онд Дулааны цахилгаан станцынхаа суурилагдсан хүчин чадлыг бүрэн эзэмшиж, үйлдвэрийнхээ нийтэрчим хүчний хэрэглээний 30 орчим хувийг дотоодоосоо ханган, төвийн эрчим хүчний системийн найдвартай хэвийн ажиллагааг хангахад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ  өөрийн хувь нэмрийг оруулж байна.

Өнгөрсөн 2019 он хөрөнгө оруулалтын жил байсан.410 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, ажлаа эхлүүлсэн бөгөөд түүнээс 260 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг дуусгаж, зарим тоног төхөөрөмжийг ашиглалтад оруулсан. Үр дүнд нь бидцех, нэгжүүдээр авч үзэхэд дунджаар 10-20 хувийн элэгдэж хуучирсэн тоног төхөөрөмжөө шинэчилсэн. Үйлдвэрийн найдвартай ажиллагааны түвшин дээшилсэн гэж ойлгож болно.

2020 оноос худалдан авах ажиллагааг нэг цонхны бодлогоор хэрэгжүүлж эхэлсэн. Хийх ажил  үр дүн нь тодорхой болсон.  Худалдан авалтын ажлын хувьд өнгөрсөн онд анхны үр дүн гарч, зөвхөн худалданавалтын үйл ажиллагаанаас 65 тэрбум төгрөг хэмнэж чадсан байна. Мөн экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох зэс, молибдены баяжмалаа бид борлуулж байна. Бид экспортын гэрээний нөхцөлөө боловсронгуй болгох чиглэлээр үе шаттай ажлууд хийж байна. 2017-2019 онд гэрээний нөхцөлөө сайжруулснаар 18.5 сая ам.долларын нэмэлт орлого олсон. Бидтүүхэндээ хамгийн их буюу 2.2 их наяд төгрөг төвлөрүүлж  улс, орон нутгийн төсөвт 960 гаруй тэрбум төгрөг өгсөн. Гааль, эрчим хүч, төмөр замын төлбөрөө оруулбал нийтдээ 1.2 их наяд төгрөгийг төвлөрүүлж чадсан.

2019 онд гадаад, дотоодын өр авлагыг бүрэн тэгэлж чадлаа.

2019 онд бидний гол амжилт нь гадаад дотоодын аливаа банк, санхүүгийн байгууллагад зээлийн өргүй болсон. Олон жил яригдсан “Балхашмыс” компаниас 20 сая ам.доллараа авсан.“Стандарт” банкны өр 51 сая ам.долларыг “Эрдэнэт үйлдвэр”-ээр төлүүлэх Олон улсын Шүүхийн шийдвэр гарсан байсан. 2013 оноос яригдсан энэ асуудал 2019 оны эхэн үе гэхэд 120 сая ам.долларын түвшинд очсон. Олон улсын Арбитрын шүүхийн шийдвэрийн дагуу Стандарт банк өр төлбөрөө нэхэмжилж, биднийг эдийн засаг санхүүгийн амаргүй байдалд оруулсан. Хязгаарлалт хийх, улмаар үйлдвэр доголдох, Эрдэнэт үйлдвэр хэвийн жигд ажиллах боломжийг алдагдуулахаар аюул нүүрлэсэн байсан. Бидэнэ эрсдлийг зайлуулж чадсан. Ингэхдээ 120 сая ам.долларыг 40 сая ам.доллар болгож бууруулан төлсөн. Гадаад талдаа асуудлаа бүрэн шийдвэрлэсэн. Одоо дотооддоо хуулийн байгууллагынхны туслалцааг авч, буруутай этгээдүүдээс 40 сая ам.доллараа олж авах үлдсэн.

2017-2019 онд ажилчдынхаа цалинг шат дараатай нэмэгдүүлж, хүндээ чиглэсэн бодлого баримтлан ажиллалаа

Өнгөрсөн 2019онд хүн рүүгээ чиглэсэн бодлого Эрдэнэт үйлдвэрт эрчимтэй хэрэгжсэн. 2017-2019 онд ажилчдынхаа цалинг 45 хувиар нэмэгдүүлж, дундаж ажилтны цалин 2.9 сая төгрөг болсон. Орлогч нар, газар хэлтсийн дарга нараараа багаа хязгаарлахгүй. Эрдэнэт үйлдвэрийн бүх ажилтан миний багийн гишүүд, хамтран зүтгэгчид. Тиймээс вирусын тахал дэгдсэн, түүний уршгаар бий болсон эдийн засгийн хямралын үед бид хамтын оюун ухаан, эв нэгдэлтэй, цех нэгж бүр эмх цэгцтэй, зохион байгуулалттай байж гэмээ нь эрсдлийг зайлуулж, хамт олноо, үйлдвэрээ хамгаалах ёстой гэдгийг тэмдэглэн хэлмээр байна.

2019 онд Монгол Улсын Засгийн газар сүүлийн 20 гаруй жил хийгдээгүй ажлыг хийсэн. У.Хүрэлсүх сайдын ахалсан Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын асуудлыг онцгойлон авч үзэж, үйлдвэрийг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийг дэмжсэн. Монгол улсын Засгийн газраас 2019 онд гаргасан 224 дүгээр тогтоолын хүрээнд томоохон төслүүдийг хэрэгжүүлнэ. Хямарсан гээд үйлдвэрлэлээ хязгаарлахгүй. Хийх ажлаа эргээд орлого өгөх, бүтээгдэхүүн өгөх төслүүдийг зогсоохгүй.

 

Улс, орон нутгийнхаа төсвийг бүрдүүлэхэд урьдын адил жинтэй хувь нэмэр оруулахын төлөө ажиллана

Цар тархалттай уялдан дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ унаж байна. Тухайлбал нэг тонн зэсийн үнэ бидний төлөвлөснөөс 1300 ам.доллараар уналаа. Тонн тутамд ингэж алдах нь үйлдвэрийн төдийгүй улс орны эдийн засагт нүүрлэж байгаа гамшиг, аюул гэж харж байна. Бид ийм нөхцөлд яаж ажиллах арга замаа сүвэгчилж, зохион байгуулалтад орсон. Цар тахлаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, эдийн засгийн хямралтай нөхцөл байдлаас яаж амжилттай гарах вэ гэдэг ажлууд хийгдэж байна. Бид үйлдвэрийнхээ хэмжээнд Төв штаб байгуулсан. Тус штаб нь 4 салбар штабын зохион байгуулалттай ажиллаж байна

Штабууд ажиллах төлөвлөгөө хөтөлбөрөө гаргасан. Эрдэнэт үйлдвэрийн өнөр бүл, хамт олныг юуны өмнө уурхайчдаа эрсдлээс хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чиглэж байна. Хоёрдугаарт уурхайчны гэр бүлийг эрсдлээс хамгаалахад чиглэнэ. Гуравдугаарт Эрдэнэт үйлдвэрийн ажилчид, ахмадууд гээд 10 мянган гаруй хүнийг хамгаалахад чиглэнэ. Дөрөвдүгээрт бид халдвараас урьдчилан сэргийлэхэд Эрдэнэт хот, Эрдэнэтийн ард иргэдэд тус дэм болохын төлөө ажиллана. Тавдугаарт коронавирус газар авсан энэ үед Монголынхоо ард түмэнд тусалж улс, орон нутгийнхаа төсвийг бүрдүүлэхэд урьдын адил жинтэй хувь нэмэр оруулахын төлөө ажиллана. Үүнд чиглэсэн хөтөлбөр,цаг хугацаа, төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй

Өнөөдөр үйлдвэрийн үйл ажиллагаанд ямар нэг доголдсон зүйл байхгүй. Бүх ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байна. Тухайлбал нэгдүгээр улирлын дүн гарлаа. Үйлдвэрийн төлөвлөгөөт бүх үзүүлэлт 100-107.8 хувиар биеллээ. Үйлдвэрлэлийн үзүүлэлтийг дагаад эдийн засаг, санхүүгийн үзүүлэлт ч сайн түвшинд байна. Хүндрэлтэй нөхцөл байдалд ялангуяа коронавирусын тархалтаас болж гадаад харилцаанд доголдол үүсч, бараа таваар цаг хугацаандаа нийлүүлэгдэхгүй байна. Аливаа зүйлийг хүний оюун ухаан, үйл ажиллагаагаар явуулж байгаа хэдий ч хорио цээр саад болж байна. Гэхдээ 2020 оны нэгдүгээр улиралд үйлдвэрээ ямар нэг сааталгүй авч гарч чадлаа. 2020 оны нэгдүгээр улиралд бид улс, орон нутгийн төсөв 150 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлж чадлаа.

2020 он Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, хамт олны хувьд онцгой жил. Түүхэндээ байгаагүй их хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. Бид хөрөнгө оруулалтыг 830 тэрбум төгрөг байхаар баталсан төлөвлөгөөтэй. Үүнийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 2020 оныг шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх зорилт тавьсан. Бид өнгөрсөн жилүүдэд үйлдвэрлэлээ хэвийн жигд явуулж, үр ашгаа нэмэгдүүлж, болзошгүй эрсдлээс хамгаалах хуримтлал бий болгосон. Нэг их тэвдэх зүйлгүй ажиллаж байна.