Хувь хүний орлогын албан татварын чөлөөлөлтөд гурван төрлийн ажилтнууд хамаарахгүй

Төсвөөс цалин авдаг албан хаагчид хамаарахгүй. Орлогын хэмжээнд нь өөрчлөлт орохгүй учраас Төрийн өмчит аж ахуйн нэгж, орон нутгийн өмчит аж ахуйн нэгж болон төрийн өмчийн оролцоотой ААН-д хамаарахгүй Гурав дахь нь тендерээр ажил гүйцэтгэж байгаа ажилтнуудад хамаарахгүй гэв.

2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл зургаан сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлээс бүх аж ахуйн нэгж, компаниудыг бүрэн чөлөөлж, тэглэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан

билээ.Одоо харин хэрхэн хэрэгжүүлэх талаар салбарын сайд тайлбарлаж байна.

Тэрбээр Хувь хүний орлогын албан татварын чөлөөлөлтөд гурван төрлийн ажилтнууд хамаарахгүй гэдгийг тайлбарлалаа. Үүнд

  • Төсвөөс цалин авдаг албан хаагчид хамаарахгүй. Орлогын хэмжээнд нь өөрчлөлт орохгүй учраас
  • Төрийн өмчит аж ахуйн нэгж, орон нутгийн өмчит аж ахуйн нэгж болон төрийн өмчийн оролцоотой ААН-д хамаарахгүй
  • Гурав дахь нь тендерээр ажил гүйцэтгэж байгаа ажилтнуудад хамаарахгүй гэв.

Учир нь тендерийн шалгаруулалтад ирүүлсэн үнийн саналдаа ажилчдын цалин хөлс, татварыг бүгдийг нь тусгасан байдаг тул хөнгөлөлт эдлэхгүй гэдгийг онцоллоо.

Харин үлдсэн бүх ААН, ХХОАТ бүрэн хэмжээнд чөлөөлөгдөж байгаа. Нийт 526 мянган хүн хамрагдах аж.

Түүнчлэн ААН-үүдэд Ажилгүйдлийн сангаас гурван сарын турш сар бүр 200,000 төгрөг олгох болсон талаар тэрбээр “Төрийн байгууллагын шийдвэрээр үйл ажиллаагааг нь зогсоосон ч ажлын байраа хадгалж байгаа байгууллагуудад энэ шийдвэр хамаарна” гэлээ.

Түрээсийн талбөрийн хэмжээг бууруулсан аж ахуйн нэгжийн түрээсийн орлогод ногдуулах татварыг чөлөөлж буй. Үүнд тухайлбал, төвлөрсөн зах, худалдааны төвүүд, үйлдвэр үйлчилгээний газрууд, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтын байр, талбай үүнд хамаарах юм байна.