Дэлхийн хамгийн сонирхолтой хэлбэр бүхий 10 барилга

“ALDAR HQ”

Абу Дабид байдаг \”MZ Architects\” компаний бүтээл болох энэ барилга 2010 онд ашиглалтад оржээ. Зоос хэлбэртэй энэ барилга дэлхийн хамгийн анхны тэнгэр баганадсан өндөр барилга ба 110 м өндөр гэнэ.

“THE LONGABERGER BASKET COMPANY”

Охиод байдаг сагс болон гэр ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг эл компаний барилгыг 1997 онд барьжээ.

“THE FANG YUAN BUILDING”

БНХАУ-ын зүүн хойд Ляонин мужид байдаг тус барилгыг 2001 онд ашиглалтад өгсөн ба эртний Хятадын зоосноос санаа авч барьсан барилгыг оффисын зориулалтаар ашигладаг ажээ.

“THE TOURS AILLAUD”

Энэ барилга Францын нийслэл Парис хотод байдаг. 1977 онд баригдсан барилгын архитектурыг гаргасан Эмиле Айллаудын нэрээр ийн нэрлэжээ. 18 салбар барилга байх ба 1607 айлын орон сууцыг шийдэж өгчээ.

“THE RYUGYONG”

Хойд Солонгосын Пён – Янд (Пхеньян) байдаг энэхүү зочид буудлын архитектурыг \”Baikdoosan Architects & Engineers\” компани гаргасан бөгөөд 105 давхар ажээ. Барилгын ажлыг 1987 онд эхлүүлж байсан ч 1992 – 2008 онд түр зогсоосон байна. Ингээд хэзээ нээлтээ хийх товыг хараахан гаргаагүй байгаа барилгын гадна заслын ажил дуусчээ.

“THE ELEPHANT BUILDING”

Тайландын Бангкокт байдаг энэ барилгыг 1997 онд барьж дуусгасан бөгөөд архитектор Сьюмэт Жьюмсайгийн дизайн ажээ.

“THE FEDERATION SQUARE”

2002 онд ашиглалтад өгсөн эл барилга нь Австралийн Мельбурнд байдаг бөгөөд тус хотын соёлын төв юм байна. 3.2 гектар талбайг хамарсан тус төвийг жил бүр 8.41 сая жуулчид зорин ирдэг гэнэ.

“THE GRAND LISBAO HOTEL”

Макаод байдаг алдартай зочид буудлын архитектурыг Хонг Конгийн архитекторууд болох Дэнис Лао, Эн Жи Чун Ман нар гаргасан ба 2007 онд ашиглалтад оржээ.

“THE ARCELORMITTAL ORBIT”

Энхүү байгууламж 2012 оны Лондонгийн Олимпийн наадмын ажиглалтын цамхаг гэдгийг бид аль хэдийнэ мэдэх болсон билээ. 115 м өндөр энэ байгууламжийг 5 сард ашиглалтад бүрэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм.

“БЕЛАРУСЫН ТӨВ НОМЫН САН”

Минск хотод байх төв номын сангийн барилгыг Михайл Виноградов ба Виктор Крамаренко нарын архитектураар 2006 онд барьжээ.