Ц.Гарамжав гишүүн гэр хорооллын 8 км хамгийн хүнд замыг заслаа

УИХ-ын ээлжит бус чуулган завсарласны дараа гишүүд  тойрогтоо ажиллах хуваарьтай.  Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав тойрогтоо ажиллаж иргэдтэйгээ уулзаж нийгэм эдийн засгийн болон ээлжит бус чуулганаар хэлэлсэн асуудлуудын талаар мэдээлэл өглөө. Мөн тойрогтоо хийхээр төлөвлөж ажлуудаа иргэдийн  санал санаачлагад илүүтэй тулгуурласан, эхлүүлсэн ажлууд нь ямар шатандаа яваа талаар мэдээлэл өгч, санал солилцсон  байна. УИХ-ын гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлээд удаагүй ч нэлээд олон ажлыг эхлүүлэж заримыг нь бүр дуусгаад байна. Тухайлбал 30, 31 дүгээр хорооны зам засварын ажил, цахилгаан хангамжийг сайжруулах, усан хангамжийн цэгийг нэмэгдүүлэх, 113, 118 дугаар цэцэрлэгийн өргөтгөл, засвар  гээд олон ажлыг санаачлан хэрэгжүүлж байна. Мөн ахмадын баярын өдрөөр  ахмадын төлөөлөлтэй уулзаж баярын мэнд хүргэн “Ахмадын чийрэгжүүлэх төв”-ийг тохижуулахад хандив өргөж байнгын асаргаанд байдаг хэвтрийн 280 өндөр настанд гарын билгээ хүргүүлсэн байна.

70893345-6ee4-43ae-9da2-72fc033ef4551

30, 31 дүгээр хорооныхны магнай тэнийлээ

Сонгинохайрхан дүүргийн хувьд хүн амын нягтаршил ихтэй,  цахилгааны хүчдэл муу,  гудамжны дундах замууд олон жил засаагүй,  ус түгээх цэг цөөхөн, сургууль цэцэрлэг хүрэлцээгүй гээд нийгмийн тугамдсан асуудал ихтэй. Тодруулбал, 30, 31 дүгээр хорооны иргэд үе үеийн УИХ-ын гишүүн, орон нутгийн удирдлагаас зам талбайтай,  худаг ус, цахилгааны хүрэлцээтэй болгож өгөхийг хүсдэг ч өнөөдрийг хүртэл  биелэгдээгүй  аж.

2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр  иргэд уул өгсөж, зам гэхэд хэцүү замаар гэртээ хүрдэг. Явган, машинтай аль нь ч явахад хүндхэн газрыг замтай болгож өгөөч. Эмнэлэг, гал гээд шуурхай дуудлага айлдаа очиж чаддаггүй, усны машин  худагтаа хүрч чадалгүй буцдаг гээд хамгийн тулгамдсан асуудлаа ярьж байсан юм. УИХ-ын гишүүн болсных нь  дараа ч  30, 31 дүгээр хорооны иргэд хүсэлтээ тавьж  байв.

Иргэдийн идэвх санаачлага, хүсэлтийг эдийн засгийн хямрал мохоож болохгүй гэж Ц.Гарамжав гишүүн үзээд 30 дугаар хорооны Хамбын 2 дугаар гудамжны   шүдний өвчин болсон 80 метр замыг газрынх нь онцлогт тохируулах хусч засварлаад бетон хучилттай болгож   ашиглалтанд өгсөн байна. Мөн 31 дүгээр хорооны төв замаас салбарлаж гудамжин дундуур орсон 6,8 км замыг хусч тэгшлэн, хайрган хучилт хийн бороо, уулын  ус урсдаг жалгыг засварлаж  бетон гүүр тавьсан байна. Иргэдийн хэлж буйгаар энэ замын хувьд уулын усанд  автахаас гадна хэрэг зөрчил, осол аваар  их гардаг, олон гудамжны уулзвар гээд онцлог ихтэй их хөлийн газар юм байна.

Өвлийн хүйтнээс өмнө  иргэдийн гэртээ харих замыг засварлаж өгснөөр эдийн засгийн болон эрүүл мэндэд нь  тус болно гэж  Ц.Гарамжав гишүүн хэлж байсан юм.

30 дугаар хорооны Чулуутын 6 гудамжны  оршин суугч Ц.Нарантуяа:

9704bf20-e547-4e1e-8c24-cc81fc9e5eca-blob

-Манай гудамжинд зам тавьж байгаад  маш их баярлаж байна. Өмнө зам тавиад өгөөч  шороон замаар машин холхиод тоосжилт хэтэрлээ гэж хүсэлт байнга тавьж байсан ч өнөөдрийг хүртэл хэн ч хүлээн ач ажил хэрэг болгосонгүй. Зам байхгүйгээс өвөл энд гулгаа үүсдэг. Хурдтай яваа машинууд айлын хашаа мөргөдөг, хүүхэд багачууд, хөгшид гэмтдэг, явган хүн явахад их хүндрэлтэй байсан. Сэтгэл байвал хэчнээн өндөрлөг газар ч тэгшлээд хусч засаад зам тавьж болдгийг харж байна.

30 дугаар хорооны гуравдугаар хэсгийн ахлагч: Б.Чулуунбаатар:

f4d00c1e-d4db-4e2e-9269-20902ec89a19-blob

-Манай хорооны хамгийн хүндрэлтэй замыг засч  өгч байгаад Ц. Гарамжав гишүүндээ баярлалаа. 2008 оноос хойш замыг засч иргэдийн амьдрах орчныг сайжруулж өгөх саналыг үе шаттай тавьсан ч орон нутаг, төр засгийн бодлогын гадна үлдчихээд байдаг байлаа. Налуу, усанд автдаг, зам тавихад хүндрэлтэй  гээд орхигддог энэ хэсгийг бид   өөрсдийнхөө хэмжээнд бага сага  засдаг ч санхүү, хүн хүчийн боломжгүйгээс ү дүнгүй болдог. Энэ замаар  хүн, машин зорчиход маш хүнд зам байсан. Өнөөдөр орчин нөхцөлд нь тохируулаад бетон хучилттай сайхан замтай болгож өгсөнд баяртай байна.

30 дугаар хорооны иргэн Ж.Раднаажав:

b07a4caa-dd43-4e20-a19b-80fcd4bbd03d-blob

-Манай хорооны иргэдийн шүдний өвчин болсон энэ зам 2012 оноос хойш хэн ч  гар хүрээгүй хүндхэн байсан. Машин байтугай явган хүн явж чадахгүй болсон. Усны машин худагтаа хүрч чадахгүй буцдаг. Манай гэр замын хажууд болохоор тоосондоо дарагдаж, дуу чимээнд хүндхэн байлаа. Замтай болгож өгөөч гэхээр уруу газар зам тавьж болохгүй байна гэдэг.  УИХ-ын гишүүн Ц.Гарамжав манай хорооны иргэдийн гомдол, санал хүсэлтийг сонсоод судалж үзэж байгаад   газрынх нь онцлогт тохирсон зам тавьж өгч байгаад баяртай байна. Энд оршин сууж байгаа олон мянган иргэний нийгэм, эрүүл мэндийн асуудлыг энэ замаар шийдчих боломжтой юм.

Гарц шийдэл хайсан уулзалт

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав  тойргийнхоо хороодод ажиллаж иргэд сонгогчидтой уулзалт хийлээ. Сонгуулийн дараа МАН дангаар Засгийн газраа байгуулсан, иргэдийнхээ амьжиргааг сайжруулах, эдийн засгийн  хямралыг даван туулах зорилго бүхий мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх болсон. Өнгөрсөн хугацаанд татвар нэмэх тухай асуудал хөндөгдөхөд Ц.Гарамжав гишүүн хүчтэй эсэргүүцэж иргэдийнхээ талд дуугарч  байсанд талархаж буйгаа иргэд илэрхийлж байлаа.

УИХ-ын гишүүний хувьд эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн тодотгол, татварын бодлогын талаар мэдээлэл өгсөн юм. Мөн УИХ-ын гишүүн  болсноос хойш тойрогтоо хийж эхлүүлсэн ажил нь ямар шатандаа яваа, хийхээр төлөвлөж байгаа ажлуудынхаа талаар тайлангаа тавьж мэдээлэл өгч иргэдийн санал хүсэлтийг сонссон юм.  Гишүүн Ц.Гарамжав “УИХ-ын гишүүн хууль тогтоох үүрэгтэй ч сонгогдсон тойргийнхоо иргэдийн хүсэл сонирхлыг байнга сонсож, зарим асуудлыг хамтран шийдэх, дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд зарим нэг ажлыг санаачлан хийх ч болно” гэсэн юм.

Харин иргэдийн хувьд УИХ-ын  сонгуулийн дараа гишүүд сонгогчдоо мартдаг. Зарим нь тойрогтоо нэг ч үзэгдэхгүй байсаар тойргоо солиод алга болдог. Сүүлийн  жилүүдэд бид ийм л улстөрчдийн  царай харж байсан бол одоо тойрог эзэнтэй, иргэд төрд чихтэй, нүдтэй боллоо гэж байв.

53f7b9e7-942e-47c9-b663-a3b085670585-blob

Орон гэргүй ирргэдийг өвлөөс өмнө гэртэй болголоо

СХД-ын 31-р хорооны  иргэн Ц.Мижид, П.Пагма нар  гал түймрийн аюулын улмаас гэр оронгүй болж  хамаатан садан, найз нөхдийнхөөрөө  толгой хорогдож хэдэн  сарын нүүр үзэж байсан юм. Өвлийн хүйтнээс өмнө орон гэртэй болоход тусална уу гэсэн хүсэлтээ УИХ-ын гишүүн Ц.Гарамжавт тавьжээ. Өвлийн хүйтэн хаалга тогшиж буй энэ үед тухайн иргэдийн амьдралын боломж нөхцөл, зайлшгүй хэрэгцээ шаардлагыг нь судалж үзсэний үндсэн дээр дээрх хоёр иргэний хүсэлтийг “Мөнх тогтвортой хөгжил” сангаар дамжуулан шийдвэрлэлээ.

Ингэхдээ тухайн хороонд монгол гэр урлалаар бизнес эрхэлдэг иргэн Д.Пүрэвийн “Дээдсийн Гэр” компанийн үйлдвэрлэсэн давхар бүрээстэй, шалтай, эрээн модтой, таван ханатай танан цагаан гэрийг энэ сарын билэгт сайн өдөр эзэдэд нь УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын ажлын албанаас хүлээлгэн өглөө.

31 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж хөрөнгө оруулсан, гэр орны гачигдал бүхий айл өрхийн нэн хэрэгцээт асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэж хоёр өрхийг  гал голомтоо бадраах өргөө цагаан гэртэй болгосонд орон нутгийн удирдлага төдийгүй иргэд ихэд билэгшээж талархаж байлаа.5c3084e3-369e-4a6b-9477-254ae2bbf8e3-blob 2545faba-ced4-4ee9-be69-f515f0167435-blob